Чандмань сумын Сүлжээ багийн малчин П.Эрдэнэбилэг 32 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга малчин” цол хүртлээ



Ховд аймгийн Чандмань сумаас 7 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Сүлжээ багийн малчин П.Эрдэнэбилэгийн гэр бүл юм. Малчин П.Эрдэнэбилэг, түүний гэргий Д.Мөнхбаяр нарын "Аймгийн аварга малчин"-ны шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.  



Энэ гэр бүл 2 талын малч удамтай. 1995 онд гэр бүл болж, аав ээжээс өмч болгон өгсөн 200-д толгой малтай удам залган малчин болж байжээ. Тэр цагаас хойш мал сүргээ өсгөж өдгөө бог бод нийлсэн 4 төрлийн 2000-аад толгой малтай болж, буурлуудынхаа буян хишгийг арвижуулж явна.




Тэрбээр залуу малчдыг дэмжиж, малжуулах тал дээр анхаардаг. Залуу малчдын залгамж халааг таслахгүйн тулд 2-3 хүнийг байнгын туслах малчнаар авч ажиллуулдаг байна. Ингэхдээ сард нэг малыг 1000 төгрөгөөр үнэлж, урамшуулан, малжуулахаас гадна өөрийн арга туршлагаасаа зааж сургадаг гэлээ.
Мөн хаврын их ажлын үе мал төллөх, ямаа самнах, мал угаалгын үеэр 10-20 хүнийг түр ажлын байраар хангаж, өөрсдийн сонирхолд нь тулгуурлан мал өгөх, мөнгөн урамшуулал өгөх зэргээр хөдөлмөрийг нь үнэлж, цалинжуулдаг байна. 

ВИДЕО:

 


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ