Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Ш.Нямдаваа гэр бүлийн хамтаар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

May be an image of 2 people, people standing and outdoors

Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Ш.Нямдаваа гэргий С.Алтангэрэлийн хамтаар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулж, баяр хүргэв. 

May be an image of 3 people and people standing

"Удганы улаан" гэх газар хаваржиж мал сүргээ адгуулж байгаа малчин Ш.Нямдаваа малын чанар ашиг шимд анхаардаг. Иймд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна.   Анх 300-аад бог, 50-иад бодтой амьдралаа эхэлж байсан энэ айлын сүргийн тоо өдгөө 1200-д хүрчээ. Энэ хавар 400-аад  эх мал төллөхөөс 90 гаруй хувь нь төллөж, одоогийн байдлаар 80 хувийн төл авч  мал сүргээ өсгөжээ.

May be an image of animal and nature

Хоёр цэнхэр алтай, холбоо цэнхэр гурван нуураа түшиж, отор нүүдэл хийн мал сүргээ адгуулдаг тэрбээр нутаг ус, нутгийн зон олон, ханийнхаа хамтын хөдөлмөрийн үр дүнд буянт малынхаа хишиг буяныг хүртэж энэхүү амжилтад хүрч байгаадаа баяртай байлаа. Хүн гэдэг байгалийн амьтан учраас байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь зүйтэй. Энэ ч үүднээс байгальдаа ээлтэй байж, эко орчин бий болгохыг зорин, мал маллах их ажлынхаа хажуугаар сүүлийн жилүүдэд  мод бут тариалах ажилд хувь нэмрээ оруулж яваагаа ч дурссан юм.   

ВИДЕО:



May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and sky




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ