Чандмань сумын Тахилт багийн малчин А.Мөнхбаярын гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

May be an image of 2 people, people standing and outdoors

А.Мөнхбаяр удам дамжсан малчин. Одоогоос 11 жилийн өмнө түүний төрсөн ах А.Энхтайван "Улсын аварга малчин" болж байсан бол ах А.Алтанхуяг нь 2021 оны амжилтаараа малчин түмнээ хошуучилж "Аймгийн аварга малчин цол хүртсэн. А.Мөнхбаярын хувьд мөн л, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үүлдэр угсаа, ашиг шимийг нь нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн 22 жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж “Аймгийн аварга малчин” боллоо.

May be an image of 3 people and people standing

Нэг айлын 3 хүү Улс, аймгийн аварга малчид болж байгаа нь яах аргагүй малч удмын бахархал. Түүний энэ амжилтыг нутгийн зон олон, ахан дүүс нь хуваалцаж, баяр хүргэхийн сацуу "Монгол улсын аварга малчин" болохыг ерөөж байлаа.
Эднийх энэ хавар "Дэнгийн шил" гэх газар нутаглаж байна. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 5 төрөлд 1500 гаруй мал тоолуулжээ. Энэ хавар 600-д төл хүлээн авч, мэнд бойжиж байна.

May be an image of animal and outdoors

Түүний хувьд 2 туслах малчин өрхтэй. Сард нэг малыг мянган төгрөгөөр үнэлж урамшуулан малжуулахаас гадна өөрийн мал маллах арга туршлагаа зааж сургадаг. Туслах малчнаараа бог малаа голлон хариулуулдаг бол өөрөө бод малаа гардан адгуулдаг аж.

ВИДЕО:



May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 3 people and people standing

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ