Чандмань сумын малчин Д.Ганболд "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Өргөө цагаан гэртээ аав, ээж, ахан дүүс, нутгийн зон олон, найз нөхдөө урин залж “Аймгийн аварга малчин” гэсэн хүндтэй шагналаа хүлээн авч буй энэ малчин бол Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Ганболдын гэр бүл юм.

2 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Д.Ганболд, Б.Отгонцэцэг нар малчин хүний тэсвэр тэвчээрийг сорьсон байгаль цаг агаарын хүнд бэрхийг даван туулж, 30-аад жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлэн өнөөдрийн энэхүү амжилтад хүрч байгаа нь энэ ээ. Тэд 1999 онд 200-аад толгой малтай айл болж байсан тэр цагаас хойш таван төрөл дээр нь мал сүргээ өсгөн үржүүлсээр одоо 1200 гаруй толгой малтай болжээ. Малаа чанаржуулах, сүргийн бүтцийг сайжруулахад анхаарч хонь, адууг түлхүү өсгөн малладаг байна.

3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Д.Ганболдын гэргий Отгонцэцэгийн аав Батмөнх нь сумын гурван удаагийн аварга, аймгийн хошой аварга малчин цол хүртэж байжээ. Өвөг дээдэс, аав ээжийнхээ малч удмыг өвлөж арга туршлагаар нь малаа маллан өнөөдрийн амжилтад хүрсэндээ тэд баяртай байна.

3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Чандмань сумын Жаргалант багийн нутаг “Жоомон” гэх газар хаваржиж буй малчин Д.Ганболдынх энэ хавар 500 гаруй төл хүлээн авчээ. "Хавсарга ихтэй хүндхэн хавар болсон ч гэлээ төлөө бүрэн бойжуулж мал сүргээ өсгөсөн. Өвсний соргог, усны тунгалгийг даган нутаглаж малаа оторлон багагүй нүүдэл хийдэг нь бидний мал маллах нэг туршлага юм даа" хэмээн аварга малчид ярьж байв. Малч удамтай, хөдөлмөрч гэр бүлд нутгийн зон олон ахан дүүс нь баяр хүргэж амжилтаа ахиулан үнэлүүлж улсын цолонд хүрэхийг ерөөлөө.

ВИДЕО:



6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ