Ховд аймгийн хэмжээнд “ХҮНДЭТ ДОНОР” 10-аар нэмэгдэж 54-д хүрч байна

May be an image of 6 people and people standing

ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг "Цусны донорын Дэлхийн өдөр" болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байдаг. 
Энэ жил "Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

May be an image of 1 person and standing

Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Цусны салбар төвөөс  Доноруудаа алдаршуулж, тэдэнд талархал илэрхийллээ. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд “ХҮНДЭТ ДОНОР” 10-аар нэмэгдэж 54-д хүрч байна. Тэдний 10 гаруй нь хугацаандаа ирж тогтмол цусаа бэлэглэдэг байна. Мөн Мөн сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн бусдад цусаа бэлэглэж яваа гэгээн үйлстэй донорууддаа аймаг, орон нутгийн болоод БОЭТ-ийн тасаг нэгжүүдийн сэтгэлийн бэлгийг гардууллаа. 

May be an image of 2 people, people standing and text

Ховд аймагт бүртгэлтэй 1300 орчим донор бий. Тэдний 400-500 орчим нь байнга цусаа өгдөг. Үүнээс 20 гаруй нь жилд 3-4 удаа нэг удаадаа 400 мл цус тогтмол өгдөг байна. Доноруудын бэлэглэсэн цусаар Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Цусны салбар төв нь есөн төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн аймгийн 17 сум, зэргэлдээх 4 аймгийн хил залгаа сумдын эрүүл мэндийн төвийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг байна. Өнгөрсөн онд нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

ВИДЕО:



May be an image of 2 people and people standing

May be an image of 2 people and people standing




 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ