-Аргын тооллын 6 сарын 29. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 6 сарын 29. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын 30, харагчин үхэр, хэрцгий охин-5 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:55.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ