07-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2022 оны 07-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 07-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

 
2022 оны 07-р сарын 24-нөөс 07-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 28-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: 25-нд баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ