Төрийн банкны Ховд салбараас "ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ" зохион байгуулна



08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулах өдөрлөгийн үеэр: 
-Бизнес эрхлэгч нарт зориулсан уулзалт зохион байгуулна. 
-Олон нийтийг хамарсан харилцагч нарт зориулсан сургалт хийнэ. 
-Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хамтран ажилладаг байгууллагуудад санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулна. 
-08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах "Харилцагчийн өдөрлөг"-ийн үеэр тодорхой байгууллагуудаар очиж бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчилна. 
-Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжигч банкны хувьд бизнес хувьд бизнес эрхлэгчдийг дэмжих талаар сургалт зохион байгуулна. 
-Манай банкны Бизнес Инкубатор Төвөөс мэргэжлийн зөвлөгөө өгнө.   
-Аймгийн төвийн зах худалдааны төвүүдэд "Явуулын банк" ажиллуулна. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон борлуулна. 
-2022 онд Системийн нөлөө бүхий 5 банк IPO хийгдэхтэй холбогдуулан харилцагч нарт Төрийн банкны талаар мэдээлэл өгнө. 
-Эрүүл иргэн хадгаламжийн бүтээгдэхүүнд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог Төрийн банкны Ховд салбарт хийж үйлчилнэ. 
-8 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын Их танхимд өдөрлөгийн хаалтын арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр зохион байгуулсан сугалааны тохирол явуулж нийт 13 азтан тодруулна. Мөн УБ хотоос ирсэн урлагийн мастерууд ая дууны дээж өргөнө. 

ВИДЕО:






ТӨРИЙН БАНКНЫ НИЙТ ХАРИЛЦАГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА. ӨРГӨНӨӨР ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ.
"ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА"-ТӨРИЙН БАНК
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ