Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ?



Агаарын температурын хувьд:
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°C-аар сэрүүснэ.

Хур тунадасны хувьд: Нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ын орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗӨВЛӨМЖ

Есдүгээр сард Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ын орчим хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс анхааруулж байна.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ