Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 27-ноос нийт нутгаар хүйтэрнэ



2022 оны 09-р сарын 21-ний өдрийн 20 цагаас 09-р сарын 22-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2022 оны 09-р сарын 23-наас 09-р сарын 27-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 26,27-нд зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.
Салхи: 25-нд уулархаг нутгаар, 26,27-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна. 27-ноос нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ