Энэ сарын 09,10-нд ихэнх нутгаар шуурч 11-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно



2022 оны 10-р сарын 06-ны өдрийн 20 цагаас 10-р сарын 07-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд  3-8 метр, өдөртөө зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2022 оны 10-р сарын 08-наас 10-р сарын 12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 11-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Салхи: 09,10-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ