Алба хаагчид мод тарих арга хэмжээнд нэгдлээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоо чухал. Иймээс Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гэр бүлийн хамтаар үндэсний мод тарих хөдөлгөөнд нэгдлээ. Тодруулбал, намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан их, бага голын дундах ойн зурваст нийт 4 га газарт 4320 ширхэг улиас модны суулгацыг суулгажээ.



Мөн алба хаагч бүр өөрсдийн амьдарч буй гаднах орчноо тохижуулж, мод тарьж ногоон орчныг бүрдүүлэх  зорилгоор “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөлд нэгдэж хашаа бүрт 20 мод тарихаар бэлтгэлээ хангаж байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ