Энэ сарын 09,10-нд зарим газраар бага зэргийн цас орно



2022 оны 11-р сарын 07-ноос 11-р сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09,10-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 09-нд зарим газраар секундэд 10-12метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, 10-наас нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ