Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ

May be an image of 4 people and people standing

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр аймгийн 16 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй /2022.11.17/ цахим уулзалт хийлээ.

May be an image of screen

Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхболд нар үг хэлж, цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатар, Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Өсөхболд, Мал эмнэлгийн газрын Улсын ахлах байцаагч М.Оюунбаяр нар танилцуулга мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.

May be an image of 3 people and people standing

Уулзалтын үр дүнд “Мал мах 2022” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлэх, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Малчдын бүлэг”-ийн гишүүдийг шинэчлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр болсон юм.

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ