Аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж байна

May be an image of 10 people, people sitting and people standing

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан байдаг. Уг зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.

May be an image of 3 people, people standing, people sitting and suit

Тус зөвлөл өнөөдөр /2022.11.23/ хуралдаж, 10 дугаар Хуралдаан зарлах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүн, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашигт хийсэн аудитын дүгнэлт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэгжилт гэсэн асуудлуудыг хэлэлцэж байна. 

May be an image of 3 people, people sitting, people standing and suit

Хуралд Зөвлөлийн 5 гишүүн танхимд, 1 гишүүн цахимаар оролцож байгаа юм.
Мөн Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар, аймгийн ХБТХОХ, аймгийн ОНӨГ, аймгийн Мал Эмнэлгийн газар зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд, аудиторууд, мэргэжилтнүүд оролцож байна.

May be an image of 3 people, screen and text that says 'сайнтуршлага сайн туршлага YEHч сум хеделмерийн сая oPOH нутгийн егжлийн сангийн бурдуулэлт, зарцуулалт, нелее дун кабинет 3.5 Slide1of11 пеелегчдийнхурлы менххайрхан сум модонгуур 112 сая менххайрхан сум хел бембегийн талбай 80 сая ×E'

May be an image of 4 people, people sitting and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ