Ховд аймгийн 2022 оны шилдэг сурагчид шалгарлаа

May be an image of 10 people, people standing and indoor

Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр /2022.12.23 /амжилттай болж өндөрлөлөө. Хүүхдийн хөгжил оролцоог хангах, хүүхэд багачуудын авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг олон нийтэд сурталчлах, мэдлэг ур чадвар, урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн сурагчдыг урамшуулах зорилготой тус наадамд Ховд аймгийн 17 сумын 25 ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллага, клубын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд гэсэн нийт 400 гаруй сурагч багачууд оролцсон юм.  

May be an image of 6 people, people sitting and indoor

Харшийн сүлд модны наадмын үеэр үе тэнгийнхнээ манлайлан бахархал болсон 2022 оны аймгийн онцлох хүүхдүүдийг 10 номинациар шалгаруулан алдаршууллаа.

May be an image of 14 people, people standing and indoor

Үүнд: 
-Техник сэтгэлгээтэй хүүхдээр Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн Модон эдлэл мужааны 1 жилийн ангийн суралцагч Б.Батцэрэн
-Шилдэг удирдагч хүүхдээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Ж.Ням-Эрдэнэ
-Авьяаслаг хүүхдээр Цаст-Алтай цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Н.Амартүвшин 
-Тамирчин хүүхдээр 3-р сургуулийн сурагч О.Очмаа
-Түүх соёлыг өвлөгч хүүхдээр Манхан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Хишигтөгөлдөр 
-Оюунлаг хүүхдээр Прогресс сургуулийн 12б ангийн сурагч С.Сүхбат 
-Оны онцлох хүүхдээр Насан туршийн боловсрол төвийн 9-р ангийн сурагч Б.Уянгалянхуа 
-Байгаль хамгаалагч хүүхдүүдээр Алтай сумын ЕБС-ийн "Азын 4 бэрх" багийн хүүхдүүд
-Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн хүүхдүүдээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль эко клуб”-ын сурагчид
-Манлайлагч багаар Прогресс сургуулийн волейболын эрэгтэй шигшээ багийн хүүхдүүд тус тус шалгарлаа.

May be an image of 5 people, people standing and indoor

Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн “Харшийн сүлд модны наадам”-ыг аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн ГБХЗХГ хамтран зохион байгуулав.

ВИДЕО:



May be an image of 9 people, people standing and indoor

May be an image of 4 people, child, people sitting, people standing and indoor

May be an image of 7 people, people playing musical instruments, people standing and indoor 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ