БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүллээ



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 1998 онд Мэс заслын тасгаас салбарлан үүсэн байгуулагджээ. Түүнээс хойш 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж шаардлагатай иргэдэд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Жилээс жилд энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо, эмчилгээ үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд 2000 гаруй иргэдэд тусламж үзүүлэн ажиллажээ. Тиймээс тасгийн орны тоог нэмэгдүүлж үйл ажиллагааг нь өргөжүүллээ. 

Тус тасаг нь анх 4 эмч 4 сувилагч гээд 17 ажилтантай, эрчим эмчилгээний 2 ортой ажиллаж байжээ. Тэгвэл одоо 7 ортой, 8 эмч, 11 сувилагч нийт 24 орон тоотойгоор ажиллаж өөрийн аймгийн төдийгүй бүс нутгийн ард иргэдэд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлнэ.  

ВИДЕО:


  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ