Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгтэй санал солилцов

May be an image of 3 people, people standing, people sitting and suit

Манай аймаг "Ногоон хөгжлийн загвар аймаг болох" зорилтыг дэвшүүлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлан,  хэрэгжүүлж байна. 
Энэ хүрээнд Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа “Нью-Урбанизм” ХХК, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар  хамтран иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, санал авах 2 удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөний ажлын явц, алсын хараа, стратегийн чиглэлийн талаар санал солилцлоо.

May be an image of 2 people, people sitting and indoor

Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хот суурин газар хүрээгээ тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлт нэн тэргүүнд тавигдана.
Ховд хотыг ая тухтай, өөрийн гэсэн онцлогтойгоор тохижуулж, цэцэрлэгжүүлэх чиглэлд цаашид хийж болох ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор  дээрх ажлыг хэрэгжүүлж байна.
Мөн Ховд  хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулахад иргэдийн  саналыг цахимаар авч байгаа юм.
Иргэд олон нийтээс гаргасан саналыг бодит ажил хэрэг болгох чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

May be an image of 3 people, people standing, people sitting and indoor

May be an image of 4 people and people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ