-Аргын тооллын 2 сарын 1. Лхагва (Буд) гараг (2023)



-Аргын тооллын 2 сарын 1. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 11, цагаан бар, гөрөөсөн толгой-4 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:51.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ