ХОВД: Өрсөлдөх чадварын үнэлгээгээр 15-д эрэмбэлэгджээ

тэнгэр ба авто зам нарын зураг байж магад

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 11 дэх жилдээ танилцуулж байна. 
Өнгөрсөн /2022/ оны  үзүүлэлтээр Дорноговь аймаг тэргүүлж Дундговь аймаг сүүл мушгижээ. Харин Ховд аймаг 15 дугаарт эрэмбэлэгдэж өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан гурван /Увс, Баян-Өлгий, Ховд/ аймгийн нэгд багтсан байна.  

Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ.

Өрсөлдөх чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.



ЭХ СУРВАЛЖ: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ