-Аргын тооллын 2 сарын 5. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 2 сарын 5. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 15, хөх морь, үнэг-8 од, суудал мод, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:58.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, нүүдэл хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ