Энэ сарын 11-нээс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна



2023 оны 02-р сарын 06-наас 02-р сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:
10,11-нд Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор бага зэргийн цас орно.

Салхи: 09,10-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.

Агаарын температур: Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 11-нээс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ