Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ц.Насандэлгэрийн гэр бүл “Аймгийн аварга малчин өрх” цол хүртлээ



2022 оны амжилтаараа малчин түмнээ хошуучилж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас 6 малчин “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Хонгио багийн малчин Ц.Насандэлгэрийн гэр бүл юм. Тэрбээр малч удамтай. Түүний аав н.Цэрэндүгэр нь нэгдэл нийгмийн үед малын чанар, тарга тэвээрэгт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаар тухайн үеийн аймгийн сайн малчин болж байсан түүхтэй. Буурал аавынхаа малч ухааныг өвлөн, хөдөө аж ахуйн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, ийнхүү удам дамжсан аварга малчин өрх болж байгаад түүний гэр бүл баяртай байна. 

Аймгийн аварга малчин Ц.Насандэлгэр, гэргий С.Наранчимэг нар анх 350 гаруй толгой малтай айл болж байсан бол өдгөө 1200 гаруй толгой малтай болжээ. Үүний дийлэнх нь хонин сүрэг. Энэ хавар бог бод нийлсэн 700 гаруй төл хүлээн авна. Эднийх францын суффолк үүлдрийн хуц хонин сүрэгтээ тавьж, махны чиглэлийн хонь үржүүлэн сүргийн бүтцээ сайжруулж байна. 
"Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан Ц.Насандэлгэр, С.Наранчимэг нарын хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ