Жаргалант сумаас хоёр тариаланч "УЛСЫН АВАРГА" цол хүртлээ



Ховд аймаг 3200 гаруй тариаланчтай. Тэдний дундаас олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд га-аас авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлэн болзол хангасан хоёр тариаланч “УЛСЫН АВАРГА” цол хүртлээ. 
 
Түүний нэг нь Жаргалант сумын тариаланч Н.Эрдэнэ-оюун. Тэрээр аав ээжээсээ эгч дүү 10-уулаа. Гурван үеэрээ тариаланч удамтай энэ гэр бүлээс төрж буй тав дахь улсын аварга нь болж байна. Н.Эрдэнэ-оюуны хувьд 37 жил газар тариалангийн салбарт ажиллажээ. Жил бүр 1.5 га талбайд төмс хүнсний ногоо тариалж 40 орчим тн ургац хураан авдаг байна.



Базелханы Хуандагийн хувьд 1992 оноос хойш 30 жил тасралтгүй газар тариалан эрхэлж байна. Жил бүр тогтмол 1.2 га талбайд тариалалт хийж 30 гаруй тн ургац хураан авдаг. Голдуу төмс, байцаа тариална. Ээжээсээ суралцсан энэ арга туршлагаа өөрийн гурван хүүдээ өвлүүлсэн гэж тэрээр ярилаа.



Аварга тариаланчид уламжлалт аргаар газар тариалан эрхлэхээс гадна аль болох нэр төрлийг нь олшруулах, шинэ сортыг туршин нутагшуулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангахад өөрсдийн хувь нэмэр оруулсаар байна. Мөн өвөл, зуны хүлэмжийн аж ахуй, өрхийн тариалалтыг хөгжүүлэхэд анхаарч байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ