Дөргөн сумын Аргалант багийн малчин Д.Самданцоодолын гэр бүл "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа



Дөргөн сум нь 781 өрх, 3035 хүн амтай. Үүний 456 малчин өрх. Сүүлийн 18 жилийн турш тэмээн сүргийн тоогоор аймагтаа тэргүүлсэн тус сумынхан 2022 онд 178,154 толгой мал тоолуулжээ.   

Сар шинийн босгон дээр тус сумын Аргалант багийн малчин Д.Самданцоодолын гэр бүл "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа. Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар сумын удирдлагуудын хамт гардуулан өгч, баяр хүргэв.



Нутгийн олондоо "Адуучин Даваа" хэмээн алдаршсан аварга малчин Д.Самданцоодолын аав нэгдлийн хошой аварга малчин болж байжээ. Аав, ээжийнхээ тэрхүү хөдөлмөрч зан чанар, малч ухааныг өвлөн 37 жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ тэд баяртай байна.

Анх нэгдлийн мал хувьчлалаас гэр бүлийн гишүүдэд оногдсон нийт есөн мал авсан байна. Тэр цагаас хойш нөр их хөдөлмөр зүтгэл, тэвчээр хатуужлынхаа үр дүнд өнөөдөр 2000 дөхсөн мал сүрэгтэй болжээ. Мөн туслах малчин дөрвөн өрхийн 20-иод 
ам бүлийг туслуулан хөдөлмөрөө хоршиж байна.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ