Ховд аймгийн нутгаар шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно



2023 оны 02-р сарын 26-ны өдрийн 20 цагаас 02-р сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -0...-5 градус хүйтэн байна

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2023 оны 02-р сарын 28-наас 03-р сарын 04-нийг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Цас орохгүй.
Салхи: 03-р сарын 03,04-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -0...-5 градус хүйтэн байна. 03 сарын 01-нээс нийт нутгаар хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ