Ховдын охид, хөвгүүдийн шигшээ багийн тамирчид “Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга" боллоо



“Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн”
 энэ сарын 13-15-ны өдрүүдэд Ховд аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд баруун таван аймгийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамирчин оролцож 84 багц медалийн төлөө өрсөлдөв.



Тэмцээний эрэгтэй төрөлд:

Ховд аймгийн шигшээ багийн тамирчид тэргүүн байрт шалгарч "АЛТАН МЕДАЛЬ" хүртлээ. Харин хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн баг тамирчид шалгарч "МӨНГӨН МЕДАЛЬ", гуравдугаар байрт Завхан аймгийн баг тамирчид шалгарч "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртлээ.   

Тэмцээний эмэгтэй төрөлд:

Ховд аймгийн баг тамирчид тэргүүн байрт шалгарч "АЛТАН МЕДАЛЬ" хүртэв.



Харин Говь-алтай аймгийн баг тамирчид хоёрдугаар байрт шалгарч "МӨНГӨН МЕДАЛЬ", гуравдугаар байрт Завхан аймгийн баг тамирчид  шалгарч "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртлээ.

Эхний гурван байрт шалгарсан баг тамирчид гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын гуравны өдрүүдэд Хэнтий аймагт болох “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ