Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох баг, тамирчдыг үдэв



Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт болно. 

Өнөөдрөөс /2023.06.19/ эхлэн 10 хоногийн турш үргэлжлэх тус наадамд 21 аймаг нийслэлийн есөн дүүргээс 5100 гаруй тамирчид оролцож спортын 23 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөх юм. 



"НӨХӨРЛӨЕ, ХӨГЖЬЕ, ХАМГААЛЪЯ" уриан дор зохион байгуулах тус наадамд Ховд аймгаас БТСГ-ын дарга, Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл ахлагчтай 150 гаруй бүрэлдэхүүнтэй баг спортын 12 төрөлд нь оролцохоор өчигдөр /2023.06.18/ Баянхонгор аймгийг зорилоо. 



Шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчдыг аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзан аймгийн туг, хувцас, хэрэгслийг гардуулан өгч спортын өндөр амжилт гаргахыг хүслээ. 


Монголын хүүхдийн спортын зуны VII наадам нь спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгээд зогсохгүй Олон улсын спортын наадмын зохион байгуулалтын жишгийг орон нутагт нэвтрүүлэх чухал ач холбогдолтой наадам болно гэж зохион байгуулагчид үзэж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ