Энэ сарын 04,05-нд зарим газраар, 09,10-нд Их нууруудын хотгороор бага зэргийн бороо



2023 оны 07-р сарын 03-наас 07-р сарын 10-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04,05-нд зарим газраар, 09,10-нд Их нууруудын хотгороор бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 6-9-нд дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ