08-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2023 оны 08-р сарын 04-ний өдрийн 20 цагаас 08-р сарын 05-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи: Баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27....+32 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи: Баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

2023 оны 08-р сарын 06-наас 08-р сарын 10-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 06,08,09-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ