Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно



2023 оны 08-р сарын 08-ны өдрийн 20 цагаас 08-р сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

2023 оны 08-р сарын 10-наас 08-р сарын 14-нийг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:10,12,15-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна  гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ