08-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2023 оны 08-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 08-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын аадар бороо орно.
Салхи: баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр.
Агаарын температур: уулархаг нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

2023 оны 08-р сарын 24-нөөс 08-р сарын 28-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 24, 25-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ