Энэ сарын 10,12-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 09-р сарын 08-ны өдрийн 20 цагаас 09-р сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас  секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөотөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

2023 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 10,12-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо орно.

Салхи: 12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ