Соёлын ажилтны 30 дахь өдөр тохиож байна

2 хүн ба инээмсэглэж буй хүмүүс нарын зураг байж магад

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш эдүгээ 30 дахь жилтэйгээ золгож байна. Тэмдэглэлт энэхүү өдрийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож ахмадууд, соёлын салбарын нийт хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.

1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Засаг дарга Э.Болормаа: Олон угсаатны соёлын өвийг язгуур хэв шинжээр нь хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэхээр зорьж шавь сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Цаашид соёлын өвийн төрлүүдээр өргөжүүлэн явуулахаар төлөвлөсөн. Өв соёлоо төдийгүй орчин үеийн урлагийн төрлүүдийг хөгжүүлэн, соёлын үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хүргэхээр зорьж байгаа. Энэ бүхэнд Соёлын салбарынхан сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтран оролцоно гэдэгт гүнээ итгэлтэй байна гэлээ. 

7 хүн нарын зураг байж магад

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий ажилтнуудад салбарын болон аймгийн Засаг даргын өргөмжлөл, Жуух бичиг гардуулж баяр хүргэв. 

2 хүн, инээмсэглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Тэдгээрээс онцолбол,

Алтан гадас одонт ХДТ-ын гоцлол дуучин, СТА Б.Цогтсайхан 2023 оны "ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ"-ээр шалгарлаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Б.Цогтсайхан нь:

-Өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо Улаанбаатар хотод хийсэн
-Уран бүтээлийн "БҮХНЭЭС ЭРХЭМ" цомгоо гаргасан 
-Аймгийнхаа бүх сумдаар "АЯЛАН ТОГЛОЛТ"-оо хийсэн зэрэг уран бүтээлийн өрнүүн амжилт гаргасан байна.
Залуу уран бүтээлчийн авьяас, хөдөлмөр зүтгэлийг үнэлж ийнхүү өргөмжиллөө.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Соёлын ажилтны өдрийг угтан зохион байгуулсан уралдааны шилдгүүдийн шагналыг гардууллаа.

2 хүн, инээмсэглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймагт Соёл, урлагийн салбарын 20 байгууллага үйл ажиллагаа явуулж 200 гаруй ажилтан ажиллаж байна.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ