Энэ сарын 14-нөөс нийт нутгаар хөрсөн дээр температур 0 градусаас доош орж цочир хүйтэрнэ

Тайлбар байхгүй.

Төмс, хүнсний ногоо тариаланчдын анхааралд:

Энэ сарын 14-нөөс нийт нутгаар хөрсөн дээр температур 0 градусаас доош орж цочир хүйтрэх тул энэ үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 11-нээс 09-р сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 14-нд уулархаг нутгаар,15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 12,13-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр. 
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 14-нөөс нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ