09-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Тайлбар байхгүй.

2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 09-р сарын 16-ны өдрийн
20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +9...+14 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14....+19 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

2023 оны 09-р сарын 17-ноос 09-р сарын 21-нийг хүртэлх 5 хоногийн
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 17-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө -5 ...0 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ