Ойрын өдрүүдэд зарим газраар бороо уулархаг нутгаар нойтон цас орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 09-р сарын 18-наас 09-р сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22-нд ихэнх нутгаар, 21,24,25-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: 23,24-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -5...0 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 25-наас нийт нутгаар сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ