Аравдугаар сарын 04,05-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно

хойд туйл ба уул нарын зураг байж магад

2023 оны 09-р сарын 30-ны өдрийн 20 цагаас 10-р сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Алтайн өвөр говиор бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

2023 оны 10-р сарын 02-ноос 10-р сарын 06-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 04,05-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ