Энэ сарын 14,15-нд зарим газраар бороо, нойтон цас, цас орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 10-р сарын 09-нөөс 10-р сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 14,15-нд зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8....+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, 15-наас нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +5...+10 градус байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ