Энэ сарын 11-нд уулархаг нутгаар, 12-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 11-р сарын 09-ний өдрийн 20 цагаас 11-р сарын 10-ны өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар:  Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө нийт нутгаар  -1...-6 градус хүйтэн байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -9...-11 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

2023 оны 11-р сарын 11-нээс 11-р сарын 15-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 11-нд Уулархаг нутгаар, 12-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ