Энэ сарын 14-нд ихэнх нутгаар, 15-нд зарим газраар цас орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 11-р сарын 13-наас 11-р сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 13, 15-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар цас орно.

Салхи: 14,15-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр, 19,20-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө  -12... -17 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс ...+3 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ