Энэ сарын 21,22-нд зарим газраар бага зэргийн цас орно

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 11-р сарын 20-оос 11-р сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21,22-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи: 20-нд Уулархаг нутгаар, 21,25,26-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө  -20... -25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ