ХОВД АЙМАГ:Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлжээ

May be an image of 4 people and text

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. 
Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2023.11.25/ аймгийн Спортын төв ордонд зохион байгуулав.

May be an image of 2 people

Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлж, аймгийн начин, Ш.Эркинбек үзүүрлэлээ. 

May be an image of 2 people and text

Харин шөвөгт Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Үенч сумын харьяат сумын заан Б.Энхбаяр нар шалгарав. Түрүүлж, үзүүрлэсэн болон шөвөгт шалгарсан бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд нар гардуулж баяр хүргэлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of 2 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ