Энэ сарын 23-наас нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна



2023 оны 12-р сарын 18-наас 12-р сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи: 18,21-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн, 23-наас нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө -24...-29 градус хүйтэн, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна гэж аймгийн ЦУЦОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ