Ховд аймгийн Соёл, урлагийн газар "Хос бичигтэн байгууллага"-аар шалгарчээ

May be an image of 6 people, people studying and text

Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын дунд "Хос бичигтэн байгууллага" шалгаруулах уралдаан зарласан. 
Хос бичгээр албан хэргээ хөтлөх ажлыг амжилттай туршиж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажилласан амжилтаараа Ховд аймгийн Соёл, урлагийн газар нэгдүгээр байр эзэлж 3.000.000 төгрөгөөр шагнал хүртлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ