Энэ 7 хоногт цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Тайлбар байхгүй.

2024 оны 01-р сарын 15-наас 01-р сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногт цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна./
Хур тунадас: 16,17-нд уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно.
Салхи: 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 18-наас нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ