Ховдын уулчид Африк болон Өмнөд Америк тивийн ноён оргилд “нутгийн туг”-аа мандууллаа

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хан Жаргалант хайрхны нэрээр овоглодог “Жаргалант” уулчдын клубийн таван уулчин дэлхийн хоёр ч ноён оргилд амжилттай авиралт хийлээ. Тодруулбал,

Уулын спортын мастер С.Ганхүү ахлагчтай баг 2023 оны 12 дугаар сарын 24-нд эх орноосоо мордож  сүүлийн нэг сарын хугацаанд Африк тивийн ноён оргил болох Танзани улсад байрлах Килиманжаро /ДТД-5895м өндөр/ дараагаар нь буюу энэ сарын 17-нд Өмнөд Америк тивийн ноён оргил болох Аргентин улсад байрлах Аконкагуа /ДТД-6961м өндөр/ оргилд тус тус амжилттай авирсан байна. 

Уулчдын баг дээрх хоёр оргилд баруун бүсийн тулгуур төв, Холын цэнхэр Ховд аймгийнхаа “ТУГ"-ийг Монгол улсын Төрийн далбааны хамтаар мандуулжээ.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нутгийнхаа нэрийг гаргасан Ховдын уулчдын баг, тамирчдад баяр хүргэж амжилт хүсье.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ