20,21,22-нд ихэнх нутгаар халах боловч, хугацааны дунд үеэс сэрүүснэ

May be an image of Lake Powell

2024 оны 5-р сарын 20-ноос 05-р сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 20,21,22-нд ихэнх нутгаар халах боловч, хугацааны дунд үеэс сэрүүснэ/

Хур тунадас: 21,23,24,26,27-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.

Салхи: 22,26,27-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус дулаан, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 23,24-нөөс нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ