
Ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролын суурь мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадал, чадварт суралцахад нь сургууль, багш нарын үүрэг, оролцоо, манлайллыг дэмжих зорилгоор УИХ-ын даргын ажлын алба, Монгол банк хамтран
“LEVEL UP” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд
“СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад арилжааны банкны ажилтнууд болон Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар хамрагдав. Хоёр өдрийн сургалтын үр дүнд арилжааны банкны 14 ажилтан, сургуулийн 16 багш “Багшлах эрхийн батламж”-аа гардан авлаа.
“LEVEL UP” дэд хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Говь-алтай, Орхон, Булган, Ховд аймагт 2025 оны 01 сарын 15-аас 06 сарын 15 хүртэл хэрэгжүүлнэ.
“СУРГАГЧ БАГШ” нар дээрх хугацаанд сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгон санхүүгийн хандлага, сахилга бат, дадлыг бий болгох, санхүүгийн зохистой шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх, эрсдэлийг үнэлэх чадварыг төлөвшүүлэх сургалт зохион байгуулах юм.

“LEVEL UP” хөтөлбөрийн “
СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалтыг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулав.

Мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газар болон төрийн байгууллагын зарим албан хаагчдад сургалт хийж төрөөс хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
