Ховдын хүүхдүүд ОУ-ын бүжгийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ

May be an image of 5 people, hospital and text

ОХУ-ын Новосибирск хотноо энэ сарын 11-16-ны өдрүүдэд "Орбита талантов" Олон улсын бүжгийн тэмцээн болсон.

Энэхүү тэмцээнд Ховд аймгийн өсвөрийн бүжигчид Олон улсын тэмцээнд амжилттай оролцоод нутагтаа ирлээ.

May be an image of 7 people, monument and text

“ОРБИТА ТАЛАНТОВ”
олон улсын бүжгийн тэмцээнээс:

-Алтай сумын Ц.Одхүү багштай “Алтайн чимэг” хамтлаг Алтан медаль, цом,
-Мөст сумын Б.Төгөлдөр багштай “Аригун” хамтлаг Алтан медаль, цом,
-Жаргалант сумын 7-р сургуулийн Л. Баасанжаргал багштай “Монгол цуутан” хамтлаг Алтан медаль, цом,
-Алтай сумын ЕБС-ийн сурагч Б.Отгонзаяа “Бодлын Уянга” бүжгээр Алтан медаль,
-Жаргалант сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Ш.Гүлзанат “Тал нутгийн охин” бүжгээр Мөнгөн медаль,
-Жаргалант сумын ЕБ-ын Цаст Алтай Цогцолбор сургуулийн “Ёохор” хамтлаг Буриад бүжгээр Мөнгөн медаль,
-Б.Тэмүүлэн, Б. Баярбилэг , Д.Мичидмаа нар Мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Олон улсын бүжгийн тэмцээнд амжилттай оролцсон баг бүрэлдэхүүнд Ховд аймгийн ХГБХХГ-ын хамт олон хүндэтгэл үзүүлэн угтан авав.

May be an image of 6 people, monument and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ